Ерөнхий Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс эрүүл, толигор байдаг. Шалтгаан Жишээлэхэд, нас ахих, тослог арьстай үед арьсны эвэрлэг бүрхүүлийн хууларалт удааширч арьс зузаардаг. Үүнээс гадна наранд шарах үед арьс нь хэт ягаан туяанаас хамгаалахын тулд зузаардаг. Мөн арьсны хөгшрөлтөнд хүйсийн ялгаа их нөлөө үзүүлдэг. Юуны өмнө эрэгтэй хүний арьс нь эмэгтэй хүнийхийг бодвол 20% илүү зузаан, бөх бат байдаг. Хоёрт, эрэгт...