OMGЭнэ юу вэ?
Батга нь маш олон шалтгаануудаас болж үүсдэг ...
14-18 насанд ид өсөлтийн үе явагдаж энэхүү шилжилтийн үеийн бие махбодын онцлогтой холбоотой гарах батгыг шилжилтийн үеийн онцлог буюу шилжилтийн үеийн эрүүл батга гэдэг. Энэ наснаас хойш гарах батгыг эмчлэх шаардлагатай. Батга нь 70 хувийн хүүхэд залуучдад адил бус хэмжээгээр гардаг ба 16-23 насны хооронд хамгийн их тохиолдоно. 95 орчим хувьд нь батга гардаг. Ихэнх хувь нь хөнгөвтөр буюу аяндаа эдгэрдэг бол 40 орчим нь эмчилгээ, арчилгаа шаардагдана.
Батгыг цаг тухайд нь зохистой эмчилгээ хийхгүй бол архагшин хүний нүүр царай, арьс хөрсийг хүнд гэмтээдэг тал бий. Батга нь эхлээд магнай, хөмсөгний хооронд эрүү орчмоор гарч цаашид түгэж бүх нүүр, цээжний ар өвөр хэсэг хүртэл тархдаг. Үүний зарим нь идээт үрэвсэл болох, тал байгаа тэлж гүдрүү үүсгэн хатууран сорви үлдээх тал бий. Батгыг хар цагаан гэж хоёр ангилна.
Батга нь насны онцлогоос гадна дотоод шүүрэл, тослогын солилцоо алдагдах, ходооны бактер, цөсний үрэвсэл зэрэг дотор өвчин, мөн батганы хачиг зэрэг бактер нян-гаас үүсэж болно. Цусны халуун ба бохирдлоос болж гарах ч бий. Иймээс Мэргэжлийн эмчид хандаж шалтгаанд нь тохирсон эмчилгээ хийлгэх нь өвчний эдгэрэлт ба эмчилгээний үр дүнд сайн болно.
Батга нь доорхий шалтгаануудаас болж үүсдэг.
нүүрний ариун цэврийг эрхэмлээгүйгээс
гал, наранд халж хөлс их гарсанаас
тослог зүйл хэтррүүлэн хэрэглэснээс
Амин дэм ба витаминлаг зүйл дутагдсанаас
Хэт их ачаалалтай ажиллан ядарч, нойр муу явсанаас
Энэ бичлэг нийт 22 удаа уншигдсан.